2011 оны 8-р сарын 17, Лхагва гариг, 17:49
Эрхэм зочин танаа,
Таныг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын веб сайтад зочилохыг урьж байна. Таныг МҮХАҮТ болон манай гишүүдийн үйл ажиллагааны талаар бүхий л мэдээ мэдээллийг энэхүү веб сайтаас олж авна гэж итгэж байна.
Энэ завшааныг МҮХАҮТ-ыг та бүхэнд товч танилцуулъя. МҮХАҮТ төрийн бус, төвийг сахисан байгууллага бөгөөд нээлттэй гишүүнчлэлтэй. Өнөөдөр МҮХАҮТ Монголын бизнес эрхлэгчдийг төлөөлж буй гол байгууллага бөгөөд тэдний нийтлэг эрх, ашиг сонирхолыг хамгаалж, өргөн хүрээтэй үйлчилгээ, үйл ажиллагаа явуулж, гадаад худалдаа, экспорт, хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжин, бизнесийн таатай орчныг бүрдүүлж, бизнесийн ертөнцөд болон олон улсын хүрээнд алдар хүндтэй байгууллага болжээ.
Танхимын гол уриа нь хөхүүлэн дэмжиж хамгаалах (2Х) явдал юм. Бид МҮХАҮТ-ын гишүүд болон бизнесийн хүрээнийхэнд идэвх санаачилгатай үйл ажиллагаа, өргөн цар хүрээтэй үйлчилгээ, хамтын ажиллагаа, эвийн хүчээр энэ зорилгодоо хүрч чадна гэж итгэж байна.
Та оюутан, судлаач, бизнес эрхлэгч, төрийн албан хаагч, хэвлэл мэдээллийн ажилтан эсвэл сонирхогч хэнбугай байсан ч бид таныг энэ вебсайтаас хайж буй мэдээ мэдээллээ олно гэж найдаж байна.
Манай вебсайтад зочилж, танилцсан танд баярлалаа. Хэрэв танд бидэнд хэлэх санал байвал Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар харилцана уу.
Хүндэтгэсэн,
Дарга С.Дэмбэрэл
| Холбоотой мэдээлэл | |







![]() | Өнөөдөр | 2265 |
![]() | Өчигдөр | 18974 |
![]() | Энэ 7 хоногт | 113540 |
![]() | Өмнөх 7 хоногт | 140193 |
![]() | Энэ сард | 364221 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5236607 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |