Хөвсгөл аймаг дахь ХАҮТанхим

Хөвсгөл аймгийн товч танилцуулга:

Хөвсгөл нь Монгол улсын хойморт оршдог аймаг юм. 1931 онд байгуулагдсан. Хойд талаараа ОХУ, баруун зүүн болон өмнө талаараа Завхан, Булган, Архангай аймагтай хиллэдэг. 23 сум, нэг тосгонтой засаг захиргааны 24 нэгжтэй.

Тус аймагт мөнх цаст сүрлэг уулс, ян сарьдаг, гүн цэнхэр нуурууд, хөвч тайга, гол мөрний өргөн хөндий зэрэг нь тэр аяараа Хөвсгөл нутгийн үзэсгэлэн гоо билээ. Шохойн ба гантиг чулуун тунадаснаас үүссэн Цагаан-Үүр сумын Даян дээрх зэрэг олон агуй, хонгил, сэнжит хад нь байгалийн биет үзмэр юм.

Элбэг баян араатан, жигүүртэн ан амьтад, түүхийн дурсгалт зүйл, байгалийн үзэсгэлэн зэргээр гайхагдсан Хөвсгөл нутгийг Монголын Швейцари хэмээн нэрлэдэг. Аймгийн нийт хүн амын 76,9%-ийг халх, 13,7 %-ийг дархад, 5,2 %-ийг хотгойдууд эзэлдэгийн зэрэгцээ Буриад, Дөрвөд, Урианхай, Цаатан, Өөлд зэрэг ястнууд амьдардаг олон ястны өлгий нутаг юм.

Хөвсгөл аймаг дахь ХАҮТ-ын товч танилцуулга:

Хөвсгөл Аймаг дахь ХАҮТанхим нь МҮХАҮТанхимын үйл ажиллагааг Хөвсгөл аймагт хэрэгжүүлэх зорилгоор 2001 оны 11 сард албан ёсоор байгуулагдсан билээ. Танхимын ерөнхийлөгч, дарга, ажилтан, тэргүүлэгчид, ажлын алба, зөвлөлүүд зэрэг ажлын багтайгаар МҮХАҮТанхимын эрхэм зорилго, зорилтын хүрээнд танхимын гишүүд болон гишүүн бус бизнес эрхлэгчдэд хандан үйл ажиллагаа явуулж байна. Танхим нь үүсэн байгуулагдсан 12 жилийн түүхэндээ:

Бидний амжилт:

"Эрдэнэт Түншлэл - 2002"

"Эрдэнэт Түншлэл - 2003"

Тэргүүний салбар Танхим – 2004

Хүндэт Өргөмжлжөл – 2005

Хүндэт Өргөмжлөл – 2006

Шилдэг байгууллага – 2007

Хүндэт Өргөмжлөл - 2009

Бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Аймгийн бизнесийн төлөөллийн төрийн бус байгууллага болон ААН, хувь хүмүүстэй хамтран 2010 оны эцсийн байдлаар 164 гишүүнтэй хүсэл сонирхолоо нэгтгэн хамтран ажиллаж байна.

Үйл ажиллагаа:

- Гишүүн, гишүүн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувь бизнес эрхлэгчдэд бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх.

- Бизнесийн эрүүл орчинг бүрдүүлэх талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах Үзэсгэлэн яармагт оролцох, зохион байгуулах.

- Гадаад худалдаа, бизнесийг хөнгөвчлөх дэмжин урамшуулах олон талт үйл ажиллагаа явуулах

- Бизнесийн төлөөлөгчид солилцох, зохион байгуулах Бизнес, хөрөнгө оруулалтын мэдээлэл солилцох

- Гишүүн байгууллагуудын хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааг дэмжих Эдийн засаг, зах зээлийн судалгаа хийх, гарын авлага, ном хэвлүүлэх Сургалт семинар, хурал, уулзалт зохион байгуулах

Өнөөгийн байдал:

Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр.

- Аймгийн болон Мөрөн сумын захиргааны танхимтай нэгэн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хэлтэсийн удирдлага ажилтануудтай байнга харилцаатай байж мэдээ мэдээлэл солилцон, тэднээр дамжуулан бизнес эрхлэгчдэд танхимын үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

- Орон нутгийн удирдлага болон хувийн хэвшлийнхэнтэй хамтарсан зөвлөлдөх хороог шинэчлэн баталлаа.

- 2008 онд ХөХАҮТанхимд Бизнес олон нийтийн чиглэлээр 2008 - 2010 оныг хүртэл АНУлсын ЭТК-ын СДАжилтан Judy Gates ажиллахаар хуваарилагдан ирсэн. Тус ажилтантай хамтран үйлдвэрлэгч болон худалдаа үйлчилгээний чиглэлийн гишүүн болон гишүүн бус 20 гаруй компани аж ахуйн нэгжээр орж танилцуулж, АНУ-ын компани аж ахуйн нэгжүүдтэй хамтын түншлэл тогтоох харилцаа бий болгох зорилгоор 6 компанийг сонгож авсан. Судалгааны болон бусад төлөвлөсөн ажлууд явагдаж байна.

- АЗДаргын дэргэдэх Статистикийн хэлтэстэй харилцан мэдээлэл солилцон ажилладаг.

- АЗДТГазраас энэ онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт танхимын зүгээс хамтран ажиллах саналаа оруулсан.

- "Шинэс-шинэ идэр" ТББ - ын танилцуулгыг англи хэл дээр орчуулж бэлтгэж өгөв.

Зөвлөгөө, Мэдээлэл сурталчилгааны талаар.

- ААНэгж, хувь хүмүүст танхимын үйл ажиллагааны талаар болон төсөл, төлөвлөгөө хэрхэн бичих, Шинээр бизнес эрхлэх хүсэлтэй байгаа иргэнд өөрийн нөөц бололцоогоо ашиглан ямар бизнес эрхэлвэл боломжтой талаар санал бодолоо солилцож зөвлөгөө, Хоршоо байгууллахаар төлөвлөж байгаа иргэдэд бусад талаар ХөХАҮТанхимаас хүссэн иргэдэд байнга зөвлөгөө авч хамтран ажилладаг. Дунджаар ХөХАҮТанхимд өдөрт гишүүн бус 1- 3 хүн байнга ирж зөвлөгөө авч байна. ААНэгж, иргэдийн сонирхсон чиглэлийн дагуу холбогдох товчоодоос мэдээллийг авч дамжуулан өдөрт 5-аас доошгүй иргэнд танхимын үйл ажиллагаа авч болох үйлчилгээний талаар мэдээлэл өгдөг.

- Танхимын үйл ажиллагааг явуулахад сурталчилгаа зайлшгүй хэрэгтэй байдаг. Иймээс бид Аймгийн радио телевиз болон DES телевизээр мэдээлэл сурталчилгаагаа үгэн зар болон шуурхай мэдээгээр байнга дамжуулдаг. Мөн танхимын уламжлал болсон шинэ жил, түншлэл үзэсгэлэн худалдаа зэрэг үйл ажиллагаануудад зориулсан тусгай клип захиалан хийлгэлээ.

- Танхимийн танилцуулга, дүрэм, арбитрийн танилцуулга брошурыг шинэчилж иргэдэд танилцуулах зорилгоор мэдээллийн самбарт тогтмол байрлуулж байна.

AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл
Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр2383
mod_vvisit_counterӨчигдөр18974
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт113658
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт140193
mod_vvisit_counterЭнэ сард364339
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5236725

Манай сайтад: 25 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.236
 , 
Өнөөдөр: 5-р сар 18, 2012