МVХАVТанхимын Vзэсгэлэн Яармагийн Газрын vндсэн vйл ажиллагаа нь гадаад, дотоодын vзэсгэлэн яармаг зохион байгуулж vйлдвэрлэл, худалдаа, vйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдгээрийн бараа бvтээгдэхvvнийг гадаад, дотоодын зах зээлд сурталчилан хэрэглэгчдэд таниулахад оршино.

Дэлгэрэнгvй

 
 


 


Virtual Expo
World Expo : » World Expo

Yvссэн: Monday, June 08 @ 11:48:42 ULAT

“ЭКСПО-2010 ШАНХАЙ БНХАУ” ДЭЛХИЙН VЗЭСГЭЛЭНГИЙН
ЭМХТГЭСЭН МЭДЭЭЛЭЛ

Хотжилт нь хvн тєрєлхтний соёл иргэншлийн бэлэг тэмдэг. Хvн нийгмийн тvvхэнд хотын соёл иргэншилд шvvмжлэлтэйгээр хандах зvйлvvд их байдаг ч энэхvv соёл иргэншил нь зогсолтгvй явагдаж, хот суурин газрын амьдралыг илvv сайхан болгох боломжийг бидэнд нээн єгсєн билээ.

Тvvхэн хєгжлийн тодорхой vе шатууд буюу Эрт vе, Дундад зуун, Аж vйлдвэрийн хувьсал болон тvvний дараахь нийгмийн байгуулалтын дараа хотууд нь хотжилтын сєрєг vр дагаваруудтай нvvр тулж байсан жишээ байдаг. Хотын амьдрал нь хvн тєрєлхтний бодож хэрэгжvvлж байгаа шиг тийм гайхамшигтай орон зай биш ч гэсэн XXI зуун нь хотын хєгжлийн зуун юм. 2020 он гэхэд Дэлхийн хvн амын 2/3 нь хот газар амьдарч байх болно гэсэн урьдчилсан тооцоог мэргэжлийн судлаачид гаргажээ.

Дэлхий нийтийн уралдаан тэмцээн, vйл ажиллагаа зохион байгуулахад хот ихээхэн vvрэг гvйцэтгэх ба эдийн засгийн хєгжил болон хотжилтын шинэ vе шат руу хvн тєрєлхтнийг хєтлєн аваачиж юм. Сайхан хот босгох, хотын оршин суугчдын ахуй амьдралыг сайжруулах нь зєвхєн хєгжингvй улс орнуудад тулгарч буй асуудал биш юм. Хєгжиж буй орнуудын хувьд нэн тэргvvнд авч vзэх ёстой чухал асуудлуудын нэг гэдэг одоо бидэнд тулгарч буй бэрхшээлээс тод харагдаж байна.


Vvнээс ч шалтгаалан Шанхайн ЭКСПО нь хотжилт, тvvний иргэншлийг єєрийн vндсэн сэдэв болгон зарласан билээ. Шанхайн ЭКСПО- гийн бэлэг тэмдэг нь гар гараасаа барилцсан “Та, Би, Тэр” гэсэн 3 хvнийг дvрслэн, хvн тєрєлхтний аугаа гэр бvлийг илэрхийлсэн б айна. Энэхvv бэлэг тэмдэг нь дэлхий гэсэн утгатай хятад хэлний ханзыг дvрсэлсэн байна.


ЭКСПО 2010 Шанхай БНХАУ Дэлхийн vзэсгэлэн нь 2010 оны 5 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 31-ны хооронд нийт 185 єдєр vргэлжлэх бєгєєд 75 сая хvртэл хvн vзэж 200 гаруй орон оролцох ерєнхий тєлєвлєгєє гарчээ. Vзэсгэлэнгийн хотхон нь Шанхай хотын Хуангпу голын 2 эрэгт нийт 3,2 хавтгай дєрвєлжин км талбайд зохион байгуулагдана.

Тус vзэсгэлэнг зохион байгуулах дээд байгууллага болох Vндэсний Зохион Байгуулах Хорооны даргаар БНХАУ-ын Тєрийн зєвлєлийн Ерєнхий Сайдын орлогч, Хатагтай Ву И албан ёсоор томиллогдсон. Шанхайн Дэлхийн vзэсгэлэнгийн Гvйцэтгэх Хороо, Vзэсгэлэнгийн Ерєнхий Зохицуулагч нар нь Vндэсний Зохион Байгуулах Хорооны удирдлага дор єєр єєрийн vvргийг гvйцэтгэх бєгєєд vзэсгэлэнг гардан зохион байгуулагч нь Шанхай хот- Дэлхийн vзэсгэлэнг зохион байгуулах Товчоо юм.

Шанхайн ЭКСПО нь “Сайхан хот, Сайхан амьдрал” гэсэн vндсэн болон “Хот-Соёлын хэв шинжvvд”, “Хот-Эдийн засгийн хєгжил, цэцэглэлт”, “Хот-Шинжлэх ухаан, технологийн шинэ санаачилга”, “Эвсэг нийгэм - Дахин тєлєвшилт”, “Хот ба тосгодын уялдаа, холбоо” гэсэн дэд сэдвvvдийн хvрээнд зохион байгуулагдах ба Дэлхийн Vзэсгэлэнгийн тvvхэн дэх хоттой холбоотой сонгогдсон хамгийн анхны сэдэв бєгєєд хvн тєрєлхтний сайхан амьдрах нийтлэг хvсэл эрмэлзлэлийн илэрхийлэл, мєн эдийн засгийн глобалчлалын vйл явц дахь хотын тvvхэн хариуцлагыг харуулахаар зорьж байна.

ЭКСПО- 2010 Шанхай БНХАУ Дэлхийн Vзэсгэлэнгийн Зохион Байгуулагч БНХАУ нь Дэлхийн улс гvрнvvдэд Дэлхийн vзэсгэлэнд оролцох тухай урилгыг хvргvvлсэн байгаа бєгєєд энэхvv урилгыг одоогоор 97 орон, 13 ОУБ-ууд хvлээн аваад оролцох тухай албан ёсны мэдvvлгээ ирvvлсэн байна.

Vзэсгэлэнгийн зохион байгуулагч орон ЭКСПО дууссаны дараа улс орон бvрийн талаар, тэдгээрийн эдийн засаг, тvvх, соёл урлаг, шинжлэх ухаан, техник, технологийн тухай vзэсгэлэн гаргах бєгєєд vзэсгэлэнгийн хотхон болох цогцолборыг цаашид “World IT Centre” болгохоор тєлєвлєж байгаа юм. Vvнээс vзэхэд ЭКСПО-2010 Шанхай БНХАУ Дэлхийн Vзэсгэлэн нь байнгын vзэсгэлэн болон vлдэх юм.

ЭКСПО-2010 Шанхай БНХАУ Дэлхийн Vзэсгэлэнгийн зохион байгуулагч нь Дэлхийн vзэсгэлэнд оролцогч, Олон Улсын Vзэсгэлэнгийн Товчооны жинхэнэ гишvvн улс орныг павильоноо барьж байгуулахад дэмжин ажиллах юм. Монгол Улсын хувьд дэмжлэг vзvvлэх орны тоонд орсон болно. Манай Улс хєгжиж буй орнуудад олгох талбайд баригдах vзэсгэлэнгийн павильонд 324 м.кв талбай ногдох ба албан ёсны оролцогчдийн Азийн бvсийн хамтарсан павильонд байрлах юм байна. Харин єєрийн эзэмшлийн талбайн дотоод засал чимэглэл, цахилгаан, ус, ариун цэврийн єрєєний холболтууд, байнгын vйлчилгээ, менежмент, цэвэрлэгээ гэх мэт зардлыг оролцогч орнууд єєрсдєє бvрэн хариуцна.

Оролцогчид єєрийн павильоны 20%--иас доош талбайд зєвхєн єєрийн улс орныг сурталчилан танилцуулсан марк, тэмдэг, кино, дуу хєгжмийн хуурцаг, CD, зураг, ил захидал, жижиг бэлэг дурсгалын сурталчилгааны зvйлс худалдаалахаас гадна зєвхєн 5 тєрлийн бараа бvтээгдэхvvнийг худалдан сурталчилах эрхтэй. Тvvнчлэн оролцогчид єєрийн павильонд худалдсан бараа бvтээгдэхvvнийхээ журмын дагуу тогтоох хувь хэмжээг сар бvр зохион байгуулагч оронд єгєх юм.

ЭКСПО- 2010 Шанхай БНХАУ Дэлхийн vзэсгэлэнгийн зохион байгуулагчид энэ удаа оролцогч орнуудын vзэсгэлэнгийн талбай, павильоны асуудлыг vндсэндээ 3 хэсэгт хувааж, хуваарилагдсан талбайд оролцогч орнууд єєрийн хєрєнгєєр барьж байгуулах тусдаа павильон, зохион байгуулагч барьж байгуулан оролцогч орнуудад тvрээслvvлэх талбай бvхий тусдаа павильон, зохион байгуулагч барьж байгуулан хєгжиж буй орнуудад vнэ тєлбєргvй тvрээслvvлэх хамтарсан павильон гэж ангилжээ.

ЭКСПО-2010 Шанхай БНХАУ Дэлхийн vзэсгэлэнгийн журмаар павильоныг барьж байгуулах ажил 2009 оны 11 дvгээр сарын 1, дотоод засал, холболтын ажлууд 2010 оны 2 дугаар сарын 1, vзмэрvvдийг байрлуулах ажил 4 дvгээр сарын 10 гэхэд дууссан байх ёстой. Vзэсгэлэнд оролцогч улс орнуудад хуваарилагдсан талбай, павильоноос хамаарч Зохион байгуулагч хуваарилагдсан талбай, павильонуудыг нь хvлээлгэн єгєх хугацаа янз бvрээр тогтоосон байна. Хоосон талбай дээр єєрийн павильоныг єєрийн хєрєнгєєр барьж байгуулах хєгжингvй орнууд 2007 оны 11 дvгээр сарын 1-нд, оролцогч орны хvсэлтээр буюу талбайн тvрээс болон павильоны єєрчлєлтийн vнийг оролцогч орон бvрэн хариуцах нєхцлєєр зохион байгуулагч орон барьж єгєх тусдаа павильоныг 2009 оны 5 дугаар сарын 1-нд, хєгжиж буй орнуудад зориулсан буюу нэг улсад 324 м.кв талбай ногдох хамтарсан павильоны vзэсгэлэнгийн талбайг 2009 оны 11 дvгээр сарын 1-нд тус тус албан ёсоор хvлээлгэн єгєх бєгєєд vзэсгэлэнд тавигдах бараа бvтээгдэхvvн, vзмэр байршуулах, бусад нэмэлт ажлуудыг 2009 оны 12 дугаар сарын 1-нд бvрэн дуусгавар болгосон байх ёстой.

Дэлхийн vзэсгэлэнгийн Зохион Байгуулагч оронтой байгуулах гэрээнд оролцогч орон бvрийн талбай, павильон, тэдгээрийн эзлэх зай, хэмжээ, тєлбєрийн хэмжээ, зохион байгуулагчийн зvгээс vзvvлэх vйлчилгээ, vзэсгэлэнгийн хугацаанд 2 талын зайлшгvй хариуцах нєхцлvvд, хорио цээр, худалдааны vйл ажиллагаа зэргийн бvхий л нєхцлvvдийг маш тодорхой заасан байдаг.

Энэхvv Дэлхийн vзэсгэлэн манай хєрш улсад зохион байгуулагдах болсон нь Монгол Улсын хувьд олон талын давуу талуудыг бий болгож байгааг хэн хvнгvй мэдэж байгаа билээ. Дэлхийн vзэсгэлэнд оролцох хєрєнгє, улс орноо дэлхий дахинд сурталчилах боломжоос гадна Дэлхийн улс орнуудын амьдралын хэв маяг, ирээдvйн талаархи тєсєєлєл, техник технологийн хєгжил, хvн тєрєлхтний хамтын ажиллагааг нэг цэгт тєвлєрvvлэн, бага зардлаар vзэж судлах завшаан Монгол Улсад тохиож байна.

Монгол Улс нь ОХУ ба БНХАУ гэсэн том гvрэнтэй хил залгаа оршдог, хєрш орны тоо ч энэ 2 орноор хязгаарлагддаг билээ. Иймээс бид БНХАУ-тай тогтоосон дипломат болон хєршийн харилцаа, хамтын ажиллагаанд тvшиглэн энэхvv нэр хvндтэй Дэлхий Vзэсгэлэнд оролцох нь зvйтэй юм.


Буцах | Хуудасны эхэнд | Дараах | Хэвлэх  Хэвлэх | Найздаа илгээх  Найздаа илгээх

Уучлаарай, Энэ нийтлэлийн сэтгэгдлvvдийг vзэх боломжгvй.
Монголын Vндэсний Худалдаа Аж Vйлдвэрийн Танхимын Виртуаль Vзэсгэлэнгийн Сайт 2009 он.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.