МVХАVТанхимын Vзэсгэлэн Яармагийн Газрын vндсэн vйл ажиллагаа нь гадаад, дотоодын vзэсгэлэн яармаг зохион байгуулж vйлдвэрлэл, худалдаа, vйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдгээрийн бараа бvтээгдэхvvнийг гадаад, дотоодын зах зээлд сурталчилан хэрэглэгчдэд таниулахад оршино.

Дэлгэрэнгvй

 
 


 


Virtual Expo
АТА Карней : » АТА КАРНЕЙ

Yvссэн: Monday, June 08 @ 09:15:48 ULAT

БАРАА БVТЭЭГДЭХVVНИЙ ПАСПОРТ

Олон Улсын Худалдааг дэмжих хэрэгсэл - АТА Карнейн Тогтолцоо

Сvvлийн жилvvдэд тєрєл бvрийн бараа бvтээгдэхvvний тvр хугацааны экспорт болон импорт дэлхийн худалдааг єргєжvvлэхэд маш чухал vvрэг гvйцэтгэж байна. Vйлдвэр, аж ахуйн нэгж эрхлэгчид зах зээлээ єргєжvvлэхийн тулд хєрш орнууд болон бусад улс оронд єєрсдийн vйлдвэрлэсэн бараа бvтээгдэхvvнийг vзэсгэлэн яармаг болон ижил тєстэй арга хэмжээнд сурталчлах шаардлагатай байдаг. Vvний адил бизнес эрхлэгчид єєрсдийн боломжит худалдан авагч, импортлогчдод бараа бvтээгдэхvvнийхаа загварыг сурталчлах замаар гадаадын зах зээлд єєрсдийн эзлэх хувиа нэмэгдvvлэх арга замыг хайдаг. Дэлхийн эдийн засгийн даярчлал єсєж байгаатай холбоотой инженер, дуучид, тамирчид, техникийн ажилчид, архитекторууд, мэс засалч, жvжигчид, кино болон телевизийн багийхан, сэтгvvлчид, гэх мэт ажил мэргэжлийн хvмvvс тухайн мэргэжлийн тоног тєхєєрємжийг хялбар замаар олон улсад авч явах шаардлага гарч байгаа билээ. Энэ мэт тєрєл бvрийн бараа бvтээгдэхvvний тvр хугацааны экспорт болон импорт аж vйлдвэрийн мэрэгшил болон техникийн хєгжил дэвшилийг олон улсад тvгээхэд чухал ач холбогдолтой юм. Бараа бvтээгдэхvvний тvр хугацааны импорт болон экспортод хамааралтай гаалийн бvрдvvлэлтийн vйл ажиллагаа Гаалийн Хамтын Ажиллагааны Зєвлєл одоогийн Дэлхийн Гаалийн Байгууллага болон Олон Улсын Худалдааны Танхимын дэргэдэх Дэлхийн Танхимуудын Холбооны хамтын vйл ажиллагааны vр дvнд их хэмжээгээр хєнгєвчлєгдєж, тэдгээрийн vйл ажиллагааны уялдаа холбоо 1950-д оны сvvлээс сайжирч эхэлсэн билээ. Уг хамтын ажиллагааны vр дvнд 1961 оны 12-р сарын 6-нд "Бараа бvтээгдэхvvнийг тvр хугацаагаар оруулах АТА карнейн Гаалийн Конвенци" -ийг боловсруулсан байна. Уг Конвенци нь олон улсын зах зээлд голлох бараа бvтээгдэхvvнийг АТА карнейн хvрээнд нэг жилийн хугацаатай татвараас чєлєєлєх эргэлтэнд оруулах vйл ажиллагааг хангаж єгсєн байна. Дэлхийн Гаалийн Байгууллага 1990 оны 6-р сарын 26-нд бараа бvтээгдэхvvнийг тvр хугацаагаар оруулах тухай Стамбулын Конвенцийг шинээр баталсан бєгєєд тус Конвенци нь тvр хугацаагаар бараа бvтээгдэхvvнийг оруулах тухай ємнє нь байсан бvх Конвенциудыг нэгтгэсэн байна. Монгол Улс тус Конвенцид 2002 оны 12 дугаар сарын 5-ны єдєр нэгдэн орсон.

АТА карней гэдэг vг нь "Admission Temporaire" гэсэн франц vгийн товчлол юм. АТА Конвенци нь 1963 оны 7-р сарын 30-ны єдєр хvчин тєгєлдєр болсноос хойш АТА карней нь бараа бvтээгдэхvvнийг тvр хугацаагаар татваргvй оруулах хамгийн чухал олон улсын Гаалийн баримт болсон юм. АТА Тогтолцооны гол зорилго нь бараа бvтээгдэхvvнийг тvр хугацаагаар оруулахад гарах бэрхшээлийг хязгаарлахад оршино. АТА карнейн тогтолцоо нь гаалийн байгууллага, худалдааны салбар, хувь хvн, аж ахуйн нэгж, худалдааны байгууллагууд гэх мэт тvр хугацааны импортын vйл ажиллагаа явуулах шаардлагатай бvх хvмvvст давуу талтай байдаг.

АТА карней нь тухайн улсын хилээр бараа бvтээгдэхvvнийг тvр хугацаагаар оруулахад шаардагддаг vндэсний гаалийн мэдvvлгийг орлох бєгєєд энэ нь гаалийн ажлыг хєнгєвчилж єгч байгаа юм. АТА карнейн хvрээнд хамрагдаж байгаа тvр хугацаагаар оруулах бараа бvтээгдэхvvнийг нэг жилийн хугацаанд хэд хэдэн улс оронд зорчих боломжийг бизнес эрхлэгчдэд олгож байгаа юм.


Буцах | Хуудасны эхэнд | Дараах | Хэвлэх  Хэвлэх | Найздаа илгээх  Найздаа илгээх

Уучлаарай, Энэ нийтлэлийн сэтгэгдлvvдийг vзэх боломжгvй.
Монголын Vндэсний Худалдаа Аж Vйлдвэрийн Танхимын Виртуаль Vзэсгэлэнгийн Сайт 2009 он.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.