
Худалдаа Аж Vйлдвэрийн Танхим нь анх 1960 оны долдугаар сарын
2-нд "Худалдааны Танхим" нэрээр Танхимын дарга, гадаад худалдааны арбитрч,
нарийн бичгийн дарга гэсэн гурван орон тоотойгоор vйл ажиллагаагаа анх эхэлсэн
тvvхтэй. Худалдааны Танхим байгуулагдсан нь ихээхэн ач холбогдолтой vйл явдал
байсан юм. Гэвч тухайн vед тєвлєрсєн тєлєвлєгєєт эдийн засгийн тогтолцоотой
байсан болохоор тус байгууллагын хувьд vйл ажиллагаагаа єргєн цар хvрээнд
явуулах боломжоор хомс байв. Харин улс орон зах зээлийн эдийн засгийн
тогтолцоонд шилжсэн ерээд оны vеэс хувийн хэвшлийг илvvтэй дэмжих бодит боломж
нээгдсэн юм. МVХАVТ нь 47 жилийн тvvхэнд эхний 30 жилийг нь тєрийн яамны
удирдлагын хvрээнд vйл ажиллагаагаа явуулж ирсэн бол сvvлийн 17 жилд тус
байгууллага бvрэн биеэ даан ажиллаж ирлээ.
Худалдааны танхимын гишvvн байгууллагуудын анхны хурлыг 1961 онд хийж худалдаа,
vйлдвэр, аж ахуйн 29 байгууллагыг гишvvнээр элсvvлэн баталсан аж. 1995 онд УИХ -
аар Худалдаа Аж Vйлдвэрийн Танхимын тухай Монгол Улсын хууль батлагдсанаар хууль
эрх зvйн орчин, бvтэц зохион байгуулалтын хувьд шинэчлэгдэж МVХАVТ -ын vйл
ажиллагаа гадаад дотоодод улам єргєжин тэлэх нєхцєл, боломжоор хангагдсан юм.
МVХАVТ нь єнєєдєр Монгол Улсад бизнесийн vйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн
нэгж, компани, vйлдвэр, худалдааны байгууллагуудын дийлэнхийг эгнээндээ
нэгтгэсэн, тэдний нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалагч нэр хvнд бvхий
байгууллага юм.
МVХАVТ-ын гадаад харилцаа
Танхимын гадаад харилцаа жилээс жилд улам єргєжин тэлж байна. Єдгєє МYХАYТ нь
дэлхийн 61 орны Худалдааны Танхим, Худалдаа дэмжих байгуул-лагуудтай идэвхтэй
хамтран ажиллаж байна. Vvнээс 28 орны Худалдааны Танхимтай хамтын ажиллагааны
гэрээ байгуулан, хоёр талын эдийн засаг, бизнесийн харилцааг хєгжvvлэх чиглэлээр
олон талт vйл ажиллагаа явуулдаг. МVХАVТ нь Олон Улсын Худалдааны Танхим /ICC/,
Азийн Худалдаа Дэмжих Байгууллага /ATPF/, Ази Номхон Далайн орнуудын Худалдаа Аж
Vйлдвэрийн Танхимуудын Холбоо /CACCI/ зэрэг нэр хvнд бvхий олон улсын болон бvс
нутгийн байгууллагуудын жинхэнэ гишvvнээр ажиллаж, vйл ажиллагаанд нь идэвхтэй
оролцож ирсэн. 1995 онд Азийн Худалдаа Дэмжих Форумын IX чуулган, 2002 оны 6-р
сард Ази Номхон Далайн орнуудын Худалдаа Аж Vйлдвэрийн Танхимуудын Холбооны 64
дvгээр чуулга уулзалт, Бизнес Форум зэргийг Монгол Улсад амжилттай зохион
байгуулсан. Манай оронтой худалдаа, эдийн засгийн харилцаа холбоотой байдаг улс
орнуудын Танхим, Худалдааг дэмжих байгуул-лагуудтай харилцан бизнесийн мэдээлэл
солилцох, бизнесийн айлчлах хийх, дугуй ширээний ярилцлага, семинар,
ганцаарчилсан уулзалт тогтмол зохион байгуулдаг. Танхимын дэргэд хоёр улсын
эдийн засаг, бизнесийн хєгжилд дэмжлэг vзvvлэх зорилгоор Монгол-Солонгосын эдийн
засаг хамтын ажиллагааны хороо, Монгол-Туркийн бизнесийн зєвлєл, Монгол-Японы
эдийн засгийн хєгжлийн тєв, Монгол-Хятадын эдийн засаг бизнесийн зєвлєл,
Монгол-Оросын бизнесийн зєвлєл зэрэг байгууллагууд ажилладаг. МYХАYТ нь анх
Монгол гаралтай ажил хэрэгч хvмvvсийн олон улсын чуулга уулзалтыг санаачилсан
бєгєєд одоо уламжлал болгон зохиодог болсон.
МVХАVТ ба Олон Улсын Худалдааны Танхим /ICC/
МVХАVТ нь 1993 оны аравдугаар сард ICC- ийн гишvvнээр элсэж ICC-ийн Тамгын
газартай харьцах замаар vйл ажиллагаанд нь оролцож байсан бол 2002 оны тавдугаар
сарын 9-нд АНУ-ын Денвер хотноо зохиогдсон Олон Улсын Худалдааны Танхимын
Дэлхийн Зєвлєлийн 183 - дугаар чуулга уулзалтын шийдвэрээр ICC-ийн Vндэсний
Хороог Монгол Улсад байгуулж, дэлхийн нэр хvнд бvхий тус байгууллагын албан ёсны
гишvvнчлэлээ баталгаажуулсан юм. ICC нь 1919 онд байгуулагдаж дэлхийн 130 гаруй
улсыг эгнээндээ нэгтгэсэн, зах зээлийн эдийн засаг, олон улсын худалдаа, хєрєнгє
оруулалтын бvхий л салбарт нээлттэй дэмжлэг туслалцаа vзvvлдэг, НVБ болон тvvний
харьяа газар, агентлагуудтай дээд шатанд зєвлєлдєх эрх vvрэгтэй дэлхийн нэр хvнд
бvхий байгууллага юм.
|